Tumurmunkh Invoker Танийг соёлтой, идэвхтэй, танин мэдэхүйн маргаан өрнүүлж
буйг талархан таний асуултанд Гуюк хааны
тамган дахь бичгийн тайлбараар урам баръя.
Гүюг хааны "Мөнх
тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай хааны зарлиг ил болгон иргэн дор
хүрвээс биширтүгэй, аюутугай" гэсэн үсэгтэй төрийн тамга. Тайлбар 1: Мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг нь Мөнх тэнгэрийн хүчинд
ор (байгаа) буюу өнөөгийн хэллэгээр Мөнх тэнгэрийн хүчинд байгаа гэсэн утга болно. Тайлбар
2:
Их Монгол улс=Их улс (олон улсаас бүрдсэн)+Монгол
улс болно. Хэрэв
Чингис хаан төв нутаг буюу хүн ам их хэрэйдээс гарал үүсэлтэй байсан бол Ил гэж
нэрлэх байсан болов уу. Өөрөөсөө хүн амаар хамаагүй их хэрэйдүүдийг нэгдүүлсэн
Чингис хаан ухаан гарган Их Монгол улс гэж нэрлэжээ. Тайлбар 3: Зарлиг ил (гүрэн-эх бичгээр li) болгон (жийргэвч Г авахаар-болно) иргэн дор хүрвээс-илд ор хүрвээс, иргэнд ор хүрвээс
буюу илд байж хүрвээс, иргэнд байж хүрвээс болно. Иргэн жийргэвч Г авхаар “ирэн” буюу үзийн дуудлагын үг болно. МНТнд иргэн-аран гэж үзээр угаар бичигджээ.
Иргэн буюу ирэн-аран хос суваг болно. Аран-энэ үг Диван лугат болон Хадны
бичээсэнд байна. Тайлбар 4: Биширтүгэй, аюутугай-эдгээр хоёр изгүр ингэж сална бишир (ойлго)+түгэй (эхэл), аюу буюй йа (яри)+тугай (эхэл). Тугай-сугай Т,С зармих тул нэг үг буюу эхлэх гэсэн утга болно. Хадны
бичээсэнд зүүн зүгрүү нар “тугсугай”- aKSGot буюу нар эхлэх гэсэн утга болно. Тэгэхээр биширтүгэй-ойлгож эхэл, йа тугай-ярьж эхэл гэсэн
утга болно. Дамдинсүрэн хэлээр: Мөнх тэнгэрийн хүчинд байгаа Их Монгол улсын далай хааны зарлиг ил болон
иргэнд байж хүрвээс мэдтүгэй, өгүүлтүгэй. Их хааны тамга Зарлиг дээр дарагдах
учир эхэлж утгыг мэдэж ав, дараа нь түүнийгээ өгүүлж эхэл.
Монгол улс мандтугай
гэдэг нь монгол улс мандаж эхэл гэсэн утга. Өдгөө мануус идцэгээ, авцагаа, ууцагаа, хийцэгээ гэдэг нь үг биш изгүр
болно. Ид+ сүгээ
буюу идэж эхэл, ав+цугуу
буюу авч эхэл, уу+цугуу
буюу ууж эхэл болно. Плано Карпины уг тамгатай бичгийг поп Инокентий IV хүргэснээс хойш анх удаа бүрэн дүүрнээр нь уншиж буй нь
миний чадалд бус эх бичгийн учир болно. Их Монгол улсын тамгын бичээсэн дэхь
бишир гэдэг үгнээс бусад бүх үгс хадны бичигт байна.
Хурган овогт
Сэрээнэдагвын Сэргэлэн.
Дамдинсүрэн хэлээр гэж юу гэсэн үг вэ?
ReplyDeleteniitlel 21 haraarai.
DeleteNiitleluudiig ehnees ni unshih heregtei
DeleteСайн байнуу ?
ReplyDeleteТаныхаар бол тэгхээр тамган дээрхи бичээсийн утгыг одоогийн хэлэнд хөрвүүлвээс юу гэсэн утгатай вэ ?