Thursday, January 25, 2018

Дүгнэлт Монголчуудын гарал үүсэл

Тариалан ахуйчдын төрийн нэр, тариалах газар усных нь нэр давхцдаг (Тайланд-Тай газар, Шотланд гэх мэт) тул тэнд амьдарч буй хүмүүсийн гарал үүсэл буюу этносын (үндэстний) нэр болдог. Мал ахуйтны төрийн нэр нь төр баригчдын өгсөн дахин хуваарилалтын нэр болохоос үндэстний нэр биш болно. Монгол бол манууст 800 гаруй жилийн өмнө хийгдсэн дахин хуваарилалтын нэр болохоос үндэстний нэр биш. Мануус малгай сольсон болохоос толгой солиогүй нь төр баригчид солигдохоос этнос хэвээрээ гэсэн утга.  Нийтлэл 6-д Эзэн Чингисийн өгүлрүн: “Бодохоор манай шаньюйгийн төрд 1000 жил 100 үеэс нааш ийм юм болоогүй ажээ”.Чингис хаан Модун хоёрын хооронд үнэхээр мянган жил зуун үеийн хугацаа байгаа. Хүннү, Сяньби, Жужаан, Түрэг, Уйгур, Их Монгол бүгд Модуны үр хойчсийн төр гэдгийг Чингис хаан хоёр утга үгүйгээр өгүүлжээ. Манай этнос зургаан мянган жилийн өмнөөс мал гаршуулж ирсэн үеэс хэл нь бүрэлдэж хоорондоо тоо тоймшгүй холилдон бий болсон мал ахуйтан болно. Мал ахуйтан гэж мань эхэлж хэлээгүй. “Судрын чуулган”-д Рашид ад Дин монголчууд, түргүүд, уйгуурууд бүгд дээрээсээ гарал үүсэл нэг гэдгийг тодорхой өгүүлсэн. Сыма Цянь НТӨ II зуунд үүнийг баталсан тухай хожим өгүүлнэ.
Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн.

No comments:

Post a Comment