Thursday, January 25, 2018

Монголчуудын гарал үүслийг буруу тогтоосон нь

Монголчуудын гарал үүслийг буруу тогтоосон нь эх сурвалжийн хомсдолд бус мал ахуйтны мөн чанарын эс билирсэнд оршино. Зарим хүн монголчуудыг эсгий туургатан гэж тодорхойлно. Эсгий туурганд ойн зүгийн модон байшинд оршдог манай буриад, Монголчуудын гарал үүсэлбарга ах дүү нар үл орох тул уг тодорхойлолт манууст таарахгүй. Харийнх нь мануусыг nomad будюу нүүдэлчид гэнэ. Өтүгэнийг тойрсон хамгийн шигүү хүн ам, малтай Архангай, Өвөрхангайд өвөлжөө, зуншлагын хооронд 2-4 км буюу тэд буурь сэлгэдэг болохоос нүүдэггүй байхад бусад нутгаар 150-240 км байна. Завхан аймгийн малчид үүнээс хол газар отор хийж буй. Ойн зүгийн монголчууд модон байшиндаа суурин. Нүүдэлчид гэдэг тодорхойлолт манууст үл таарна. Мануус мал ахуйтан болно. Тариаланчдын түүх тариалан ахуйгаас гаралтай. Тариалан ахуйн мөн чанараар тариаланч угшилын судлаачид мануусын түүхийг бичсэнээр монголчууд болон дэлхий нийт том төөрөгдөлд хүрэв. XII зуунаас өмнөх манай түүхийг Дундад улсын эх сурвалжуудаар судалдаг байв. Хүннү-монгол хэлээр бичсэн хадны бичээс буюу өвөг дээдсийн үлдээсэн эх сурвалж манай түүхийг илүү дэлгэр, дотроос нь өгүүлсэнээр түүхийн хуучин баримтлалууд буруу болох нь нотлогдож буй. Хадны бичээсийн хэл амьд хэл буюу өнөөгийн мануусын хэл гэдгийг олон давтсан билээ. Монголчуудын түүх угаасаа буруу гэдгийг ахин сануулмаар байна. Энэ нийтлэлээр VI-XIII зуун хүртэл түүхийг илүү дэлгэр энгүй хүргэх болно. Мал ахуйтны төв нутгийг их айл (эзэмшил) нутаг гэж Билгэ хаан болон Тэсийн уйгур бичээсэнд тэмдэглэгдэв. Их айл нутаг нь өнөөгийн Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Хөвсгөлийн урд хэсэг, Булган, Төв аймгийн газар ус болно. Их айл нутаг хүн ам, мал хамгийн ихтэй учир “их айл нутаг” гэсэн болов уу. Их айл нутагт дахин хуваарилалт хамгийн олон явагддаг тул овог гэж үгүй. Төв нь Орхоны сав, гол уул нь Өтүгэн ойс буюу өнөөгийн Хархорины баруун уулс болно. XI-XIII зуун хүртэл хэрэйд гэж нэрлэгдэж байсан биетэн өнөөгийн монголчуудын ул өвөг дээдэс болно. Хэрэйдүүд хүн ам, малаар Наймануудаас хамаагүй олон, монголчуудаас оронгоор их болно. Хэрэйдүүд буюу “их айл нутгийнхан” дотоодын зөрчлөөс болж хуваагдмал байсан тул зах нутгийн овгууд бие даан хаантай болсон. Зах нутгийнхан хуваагдмал Хэрэйдийг нэгтгэх сонирхолгүй тул хүч муудсан нэгэнд нь байнга тусалж байв (Есүхэй баатар, Найманы хааны тус гэх мэт). Нэгдэж том болох сонирхолтой хүч үеийн үед их айл нутгийнхан өөрсдөө байсан. Их айлын нутгийнхан мал ихтэй хүн дутуу, нэгдэж томрохоор тэд дандаа хождог. Хэрэв Хэрэйд нэгдсэн бол Найман, монголчууд мөн хэрэйдэд хураагдсан байх байсан. Найманууд ХII-XIII зууны манай баруун өвөг дээдэс болно. Газар ус нь Алтай болно. Баруун өвөг дээдсийн нутаг мал ихгүй, бэлчээр тарчиг, өвөлжөө зуншлага хоёрын хооронд 70-150 км. Хүн ам таруу суурьшилтай. Том хот балык байх үндэсгүй нь газар усны учир болно (найман голын савыг эс оруулав). Их айлын нутаг задран хуваагдахад анги болж, өөрийн удирдлагатай болно. Их айлын нутаг нэгдэхээр баруун нутаг хураагддаг (энэ явдал 1916 онд давтагдсан). Энэ үедээ их айлын нутаг руу ажиллах хүчин илгээдэг. Наймааны Таян хаан Хэрэйдийн Ван хаан хоёр узай ор нэг хүмүүс бөгөөд Таян хааны хаан удам тасарч, их айлын нутаг задрахаар сэргээсэн нь Ван хааны хаадын удам тасраагүй болно. Үүнийг МНТ-189: Найманы Таян хааны эх Күрбэсү өгүүлрүүн: “Ван хаан эртэни отоку их хан бүлэ’э”. Диван Лугатаар “от-гал” гэсэн утга болно. От-Оч (Т,Ч зармин) нэг үг болно. Монголчууд гал сахих хүүгээ отгон хүү гэх бөгөөд хамгийн багийгаа отголсон гэнэ. Күрбэсү эх Ван хааныг “эртний отог” гэдэг нь эртний их хаадаас отгон нь гэжээ. МНТ хажуугийн орчуулга хийсэн хүмүүс хан хэл сайтай монгол хэл маруухан байсан тул “хөгшин” “настай” гэж синтаксийн алдаа гаргав. Алтай нутагт дахин хуваарилалт удаан явагддаг тул овгууд харьцангүй тогтвортой. Хамаг монголчууд буюу Их Монгол Улсын өмнөх монголчууд мануусын зүүн өвөг дээдэс болно. Газар ус нь өнөөгийн Хэнтий болно. Тэдний мал их биш. Хойд хэсгээрээ тайгатай учир мал цөөн, урд хэсгээрээ хээр тал бөгөөд усгүй, дунд хэсэг нь гол устай малд таатай нутаг боловч ус нь хур тундасынх учир ган гачиг элбэгтэй болно (Хангай-усны хагалбар). Хүн ам цөөн. их айлын нутаг задрахад анги болж өөрийн удирдлагатай болно. Их айлын нутаг нэгдэхээр зүүн нутаг хураагдана. Тоо тооллогоны дараа Их айлын нутаг руу хүн хүч илгээж байсан. Буйр хээрд Тогтога бэхийн өргөөг дайлсаны дараа Тэмүүжин Тоорил хаан, Жамуха хоёрт “Эх Өтүгэндээ хүргэмуй” гэж өгүүлсэн нь бүгдийг нэгтгэе гэсэн утга бөгөөд энэ үг хэрэйдүүдэд ихээр таалагдсан байх ёстой. Татарын Мэкүжин тэргүүтнийг Алтан хааны тушаалаар Чингис Хаан Тоорил хаантай хамт сааруулсанаар (оргүй болгосноор) Алтан хаанаас цол авсанаас гадна хэрэйдүүдэд ямар удирдагч болохоо харуулав. Хэрэйдүүдтэй хамтран Ван хааныг мөхөөснөөр Чингис хаан Их Монгол Улсыг байгуулав. Их Монгол Улсын хүн амын бүтцэд хэрэйдүүд 95 орчим хувь, монголчууд 5 орчим хувь болно. Чингис хаантай нийлсэн хэрэйдүүд “монгол” гэсэн нэрийг дуртай хүлээж авсан нь хүн ам, газар нутгийн дахин хувиарлалтыг тэд таалав. Их Монгол Улсын гол цөм нь генийн хувьд их айл нутгийн хэрэйдүүд хэвээрээ, хэрэйд малгайг монгол малгайгаар сольж дахин хуваарилалт явагдав. Малгай сольдог дахин хуваарилалтыг өдгөө улс төрийн намууд хэрэгжүүлсээр байна. Сонгууль болгоны дараа Хөдөө аж ахуйн яам-Хөдөө аж ахуй төмсний яамнаас Хөдөө аж ахуй талхны яам болсоор дахин хуваарилалтад ордог. Уйгур: Уйгурын орон зайг Уйгур ил, Уйгур автоном буюу улс Кидани доор байсан үе гэж хуваана. Уйгур улсын тухай “Лиао улсын түүх, 68 дугаар боть”- д, гурван он, дахиад хүй хэ (уйгур) хотноо харив, Э у ду гуан (Өтүгэн) ууланд гөрөөлж, хүй хэ (уйгур) хотноо хонов. Энэ явдал 924 онд буюу X зуунд болов. Махмуд ал Кашгари 1077онд буюу XI зуунд Диван Лугатыг бичиж дуусгав. Диван Лугатад төвд -түргийн нутаг дээр орших том аймаг. ... тэдний газар ус нь таван зуун фарас бөгөөд дорно талд нь Син (Чин-China) баруун талд нь Кашмир, хойд талд нь Уйгур, өмнө талд нь Энэтхэг далай гэжээ. Дүгнэлт: XI зуунд эх сурвалжаар мануус Кидан доор байсан. Гэвч Уйгарын нутаг гэж заажээ. Энэ үе бол Хэрэйдийн үе. Тэгэхээр хэрэйдүүд болон Найманууд болон бусад нь Уйгарын задралаар бий болжээ. Уйгурчуудын уугуул нутгийнхан найманууд гэж “Судрын чуулганд” тэмдэглэжээ. Уугуул уйгурчууд цөөн хүн ам, их айл нутгийн уйгур маш олон хүн амтай. Уугуул монголчууд цөөн хүн амтай, их айл нутгийн монгол маш их хүн амтай. Уйгур Илийн тухай: VII зууны сүүлчээр Уйгур ил их айлын нутагт төр засав. “Хуй Хэ (уйгур), дээдэс нь Хүннүгийн хойчис бөлгөө.” Хуучин Тан улсын бичиг. Хуй хэ. Лиу шу. Энэ эх сурвалжаас үүдэн дэлхий нийтээрээ уйгуруудыг Хүннүгийн шууд хойчист тооцдог. Уйгур ил үүсэхийн өмнөх Тариатын эх сурвалж ийм зүйл өгүүлнэ:

No comments:

Post a Comment