Sunday, January 28, 2018

ОДООГИЙН ТҮРГҮҮДИЙН ГАРАЛ ҮҮСЛИЙН ТУХАЙ:


XIII зуунд дундад Азийг монголчууд эзлэн, хааныг нь гуд татсанаар баруун зүг шахагдасан түркмануудын удирдагч Осман болов. Османчууд XIV зуунд Европ оров. 1453 онд Дорнод Ромын нийслэл Константинополийг буулгаж авав. Дорнод Ром буюу Византи Баруун Ромыг мөхсөнөөс хойш найман зуун жил гаруй оршив. VII зуунд Дорнод Ромыг грекүүд хүн ам, соёлоороо давамгайлж эхлэв. Мөн энэ зуунд төрийн хэл нь грек болов. Өнөөгийн түркүүд хуучны Константинопольд буюу өнөөгийн Истамбулд зургаан зуун болжээ. Өнөөгийн Истамбулын түркүүд хэн бэ гэвэл аав нь туркман ээж нь грекүүд болно. Өнөөгийн эх нутагтаа байгаа монголчуудын хувьд тэд хурлийзууд болно. Монголчуудын төөрөгдөл: Монголчууд VI-VII зуунд эх нутагтаа оршиж байсан түрг өвөг дээдэстэйгээ сүүлд үүссэн ирлийз хурлийзуудтайгаа хольж хутган ойлгодог. Энэ хутгасан ойлголтоос салахын тулд уншигч танд энэ нийтлэлийг хүргэж байна. Сэлжүкүүдийн султан Тогрол бэх (1035-1058) өнөөгийн Истамбулын түркийн шинэ хэлийг үл ойлгох байсан. Нууц товчоог тэр шууд билрэх байсан. Эхэндээ тэд цэвэр хүннү хэлээрээ өгүүлдэг байсан тухай Диван Лугат гэрчилж байна. Манай Түргийн Билгэ хаан өөрөө ариг цустай хүн, перс араб, грек европ цустай холилдсонгүй нэгэн бөгөөд түүний Орхоны бичигт Согд гэсэн перс үг, чихэр гэсэн энэтхэг үгнээс өөр тэр зүгийн үг үл оров.

No comments:

Post a Comment