“Бараг дөрвөн зуун жил Туран Ираны нутагт хаанчилсан, эрхшээлдээ Египтийн хязгаараас Хятадын хил хүрэх нутгийг байлгасан Селджүк ургийн султанууд, болон тэдгээрийн дээдэс кынык угсааных болно” Судрын чуулган. Угс хааны хорин дөрвөн угсаанаас ганцхан Кыныкийн угшийн тухай өгүүлж байна. “Угсын овгууд эх нутгаасаа Мавераннахра улс, Ираны газарт ирж амьдарч байхдаа үржин олон болсон хугацаанд тэдний гадна төрх ус, агаарын нөлөөгөөр бага багаар тазикуудтай (таджикуудтай) төстэй болов. Тэд жинхэнэ тазикууд биш тул тазик биетэн тэднийг туркман гэж нэрлэсэн нь түрк хэлбэртэй гэсэн утга болно”. Судрын чуулган. X зууны эхнээс XII зууны сүүл хүртэл Иранаас Турааны хооронд төр байгуулсан селжүкүүд таджикуудтай (персүүдтэй) гэр бүл болсоноор гадна төрхөө өөрчилжээ. Иранаас хөөгдөж Туран нутагт ирсэн бүгдийг XIII зуунд түркман гэж нэрлэж байжээ. Түркман бол хүннү аав перс ээжээс үүссэн шинэ үндэстэн. Тийм ч учир тэдний хэл перс давамгайлсан цөөн хүннү үгсээс бүрдэнэ. Хэлний зүй тогтол нь манайх болно. Энгийн үгээр тэд ирлийзүүд.
Үндэснийхээ ой санамжийг сэргээн өнөөгийн гэр бүлийн ой санамжтай гүрхийг ( залгахийг) зорино ажиллаж байна.
Sunday, January 28, 2018
СЭЛЖҮКҮҮДИЙН ГАРАЛ ҮҮСЭЛИЙН ТУХАЙ:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment