Sunday, January 28, 2018

БАЯД ОВОГИЙН ГАРАЛ ҮҮСЛИЙН ТУХАЙ:

  Дунд зуунд араб тэмдэгтээр бичсэн “Китаби (ном ) дэдэм Коркута” буюу Дээдэм (ганц тоо, олон тоогоор дээдэсм) Хорхудай ном хэвлэгдэжээ Дээдэм Хорхудайд Баят овогийхан Баяндүр хааны угсаа гэдгийг тодорхой дурсчээ. Баяны олон тоо баят болно. Хорхудай өвгөн гол, Баяндүр хаан туслах дүрээр бичигдсэн. Судрын чуулганд “ Баргужин Тохумын газар усанд Хори, Бараг, Түмэт, Баят овгууд аж амьдрах бөгөөд тэдгээрээс зарим нь монголчууд болно” гэж тэмдэглэжээ. Угс номонд Угс хаан исламын шашин авсан гэж бичжээ. Хэрэв Угс хаан исламын шашинд орсон бол Баяндүр хаан исламын шашинтай, Баргужин Тохумын Баяд мөн ийм шашинтай байх байсан. Ийм зүйл болсонгүй. Исламын шашинд орсон Селжүкүүд төрөө хамгаалан хашихын тулд Модун шануйг исламын шашинд орсон Угс хаан болгож ухаан гаргав. Шинэ шашинтай нь зөрчилдөх тул янчи болон адуугаа харвасныг нь гээж бичив. Сэлжүкүүд билгэ ухаан гаргасан тул Угс ном өнөөг хүрэв, эс ингэсэн бол уг ном газрын хөрснөөс арчигдах байв. Яагаад Бараг, Баяд овгууд малгайсолиогүй хоёр мянган жил болов? Хариулт нь газар усанд оршин. Мал ахуйтны газар, ус асар уудам ч нутаг болгон адилгүй. Баяндүр хаан Угс хааны ууган хүүгийн хүү биш дөрөв дэх хүүгий хүү учир ойн нутаг болох Байгал нуурын Баргужин Тохомд нутаг ногдожээ. Мал ахуй эрхлэгчдийн хувьд хамгийн тарчиг нутаг. Өвөлдөө их цастай учир бэлчээргүй. Зундаа авсан хадлангаараа өвөлдөө цөөн хэдэн үхэр, адуугаа тэжээнэ. Ан хийж амьдарна. Цаг оны тавдугаар сард Лүнгийн хурам тахилгад очино. Цаг оны есдүгээр сард хүн малынхаа тоог их айлын нутаг болох өнөөгийн Хангайд буй төрдөө явуулж байсан. Төр сулрахад тэд бусад хязгаарын адил ангит (бие даана) болно. Мал бага учир тэднийг дээрэмдэнэ гэж үгүй, хүн ам цөөн буюу ойгоор тарсан учир хураан гэж үгүй. Ийм учир тэд хоёр мянган жилийн турш овгоо хадгалсаар ирэв.

No comments:

Post a Comment