“Баруун Түрэг нь хойт Түрэгтэй дээдэс нэгтэй”. Хуучин Тан улсын бичиг. Түрэг. Доорд бүлэг. Лиу Шү.
Хорсанаас Иракийн хооронд X зуунд төр
үүсгэсэн Сэлжүкүүд, төрөө хашахын тулд Исламын шашинд орж, төрийн аав
Модуны түүхийг араб тэмдэгтээр ухаан гарган “Угс наме” буюу Угс ном
болгон урлав. Модунаас хойш он тоо, орон зайг Сэлжүкүүд хүртэл хөөхөд
Угс хааны цар жимийн ор төрийн аав Модун шаньютай дүүцнэ. Ийм хэмжээний
цар жимд таарах түүхийн өөр он тоо, орон зай байсан үгүй (энэ тухай
хожим нийтлэл хүргэнэ). Угс номын тухай дурдсан, бидэнд ирсэн хамгийн
анхны баримтыг XI зууны Диван Лугат болно. Арван XIV зууны эхээр Судрын
чуулганд тэмдэглэгдсэн. IX-XV зуунд бичсэн харлаг-уйгаруудын Угс хааны
тухай хураанг (нэгтгэл) олдсон.
No comments:
Post a Comment